image_2024-11-18_152124395

2024 оны 11 дүгээр сарын 13-нд Европын Холбоо, ЕСБХБ, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан “Ногоон эдийн засаг, ногоон бизнес- Эрчим хүчний шилжилт” арга хэмжээнд Ризилиенс Консалтинг Сервиз ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Нямгарав панелистаар оролцлоо.

“Хувийн хэвшлийн байгууллагуудад тулгарч буй хүлэмжийн хийн тооцооллын хэрэгцээ шаардлага, үйл ажиллагаандаа хэрхэн тусгах вэ? Тогтвортой санхүүжилт ба бусад дэмжлэгүүд” панел хэлэлцүүлэгт тус компаниас хэрэгжүүлж буй тогтвортой хөгжлийн хэрэгжилт, өсөлтийг дэмжих БОНЗ-ын суурь үнэлгээ, хүлэмжийн хийн ялгарлыг аж ахуйн нэгжийн түвшинд хэрхэн тооцох, ЕСБХБ-ийн зөвлөх үйлчилгээний дэмжлэгтэйгээр бизнесээ хэрхэн ногооруулах боломжтой талаар хэлэлцэж оролцлоо.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн