БОНЗ гэдэг нь Байгаль орчин, Нийгэм, Засаглалгэсэн харилцан уялдаатай гурван үндсэн чиглэлийг илэрхийлдэг. Эдгээр нь байгууллагын урт хугацааны гүйцэтгэл, тогтвортой байдалд нөлөөлөх санхүүгийн бус эрсдэл, нөлөөлөл, боломжийг ойлгож, удирдахад тусалдаг.
Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн хязгаарлалт, нийгмийн өсөн нэмэгдэж буй хүлээлт, хууль зохицуулалтын шинэ шаардлагуудын нөлөөгөөр БОНЗ нь бизнесийн стратеги, шийдвэр гаргалтын чухал хэсэг болж байна. Хөрөнгө оруулагчид, зохицуулагч байгууллагууд, харилцагчид, ажилтнууд болон орон нутгийн иргэд компаниудаас байгаль орчин, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа, үр нөлөөтэй засаглалыг улам бүр шаардаж байна.
БОНЗ-ын үр дүнтэй удирдлага нь байгууллагад шинээр үүсэж буй эрсдэлийг эрт тодорхойлох, үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, оролцогч талуудын итгэлийг бэхжүүлэх, урт хугацаанд тэсвэртэй, тогтвортой өсөлтийг бий болгоход дэмжлэг үзүүлдэг.