Сургалт

      Бид тогтвортой хөгжлийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, ойлголтыг гүнзгийрүүлэх, системчилсэн мэдлэг, шилдэг туршлагыг түгээснээр тогтвортой хөгжлийн зорилтуудыг өргөн цар хүрээтэйгээр хэрэгжүүлэх, хүлэмжийн хийг бууруулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, байгаль орчинд ээлтэй болгоход чиглэсэн санаачлагуудыг манлайлах үндсэн зорилготой.
     RCS аж ахуйн нэгж, байгууллагуудын менежментийн тогтолцоог уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, түүнд дасан зохицох болон байгаль орчинд ээлтэй, зөв засаглалтай, нийгэмд эерэг нөлөөлөлтэй үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан зөвлөх үйлчилгээ үзүүлж, чадавхижуулах төрөл бүрийн сургалт зохион байгуулдаг.
       Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хөрөнгийн бирж, Эрдэнэс Оюутолгой ТӨҮГ, Говь ХК, Монгол Базальт ХК, Монос Хүнс ХК, Премиум групп ХХК, Премиум Конкрит ХХК, Премиум бьюлдингс материал ХХК, Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (CU), Увс Хүнс ХК, Юнисервис Солюшн ХХК, BEST хөтөлбөрийн ажилтнууд болон харилцагчид уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, нийгэм, засаглал, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулж байсан туршлагатай.

Syllabus

Тогтвортой хөгжил

Уур амьсгалын өөрчлөлт

Байгаль орчин, Нийгэм, Засаглал/ ESG

Тойрог эдийн засаг

Ногоон санхүүжилт ба төсөл боловсруулах

Карбон менежмент (бүртгэл ба тооцоолол)

Тогтвортой хөгжил

  • Бизнест Тогтвортой хөгжлийн зорилтууд /ТХЗ/
  • Тогтвортой бизнес ба бүтээгдэхүүн
  • Корпорацийн тогтвортой байдал - Онол ба хэрэгжилт
  • Тогтвортой бодлого төлөвлөлт
  • Технологи, инноваци, ТХЗ
  • Тогтвортой бизнес 
  • Компанийн тогтвортой хөгжлийн бодлого

Уур амьсгалын өөрчлөлт

  • Уур амьсгалын өөрчлөлт

  • Тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл ба боломж

  • Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах болон түүнд дасан зохицоход чиглэсэн үндэсний болон олон улсын бодлого, зохицуулалт, хүчин чармайлт

  • Уур амьсгалын санхүүжилтийн эх үүсвэрүүд

Байгаль орчин, Нийгэм, Засаглал/ ESG

  • БОНЗ-ын хамрах хүрээ ба хүчин зүйлүүд

  • БОНЗ тайлагналын ач холбогдол, давуу тал

  • БОНЗ-ын стандартууд

  • Оролцогч талуудын оролцоо

  • БОНЗ эрсдэлийн менежмент

  • Тухайлсан салбарын БОНЗ практик

  • БОНЗ олон улсын болон ирээдүйн чиг хандлага

  • Тогтвортой байдал ба БОНЗ-ын бодлого боловсруулах

Ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалт /төсөл боловсруулах/

  • Ногоон санхүүжилт

  • Тогтвортой санхүүжилтийн олон улсын чиг хандлага

  • Ногоон хөрөнгө оруулалтын төрлүүд

  • Ногоон бонд ба зээлүүд

  • Тайлагналын стандартууд

  • Олон улсын хэлэлцээрүүд, стандартууд

  • Технологийн инновациуд

  • Ногоон хөрөнгө оруулалтын төслийн санал боловсруулах

Тойрог эдийн засаг

  • Тойрог эдийн засгийн танилцуулга

  • Тойрог эдийн засгийн үндсэн ойлголт ба бүрдэл хэсгүүд

  • Тойрог эдийн засаг ба бизнесийн санаа, ашиг тус

  • Тойрог бизнесийн загварууд

  • Тойрог эдийн засгийн загварчлал, инноваци ба үнэлгээ

Карбон менежмент (бүртгэл ба тооцоолол)

  • Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө

  • Олон улсын болон үндэсний уур амьсгалын бодлого

  • Хүлэмжийн хийн протокол

  • Хүлэмжийн хийн тооцоолол болон бүртгэл

  • Карбон зах зээл ба карбон кредит

  • Тайлангийн стандартууд

  • Хүлэмжийн хийн тооцооллоор бодлого, стратеги тодорхойлох

  • Карбон гэрчилгээжүүлэлт, магадлан нотолгоо, баталгаажуулалт